Онлайн бүтээгдэхүүн

Ипотекийн даатгал

Та ипотекийн зээлийн нөхцөлөөр орон сууц худалдаж авсан бол тухайн байр нь зээлийн хугацаанд банкны барьцаа хөрөнгө болдог.

Тиймээс зээлийн гэрээ, холбогдох журмын дагуу орон сууцаа даатгуулж, даатгалын хамгаалалтыг зээлийн хугацаанд тасралтгүй байлгах шаардлага тавигддаг.

🛡️
Санхүүгийн Зохицуулах Хороо
Бүртгүүлсэн даатгагч
Огноо
2026.01.28
Дугаар
№ 6/276

UB даатгал компани "Ипотекийн орон сууцны даатгал" бүтээгдэхүүнээ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн шинэчилж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 6/276 тоот албан бичгээр зөвшөөрөл авсан.

Таны сонгох эрх

Зээлдэгч та хүсвэл дурын даатгалын компаниа сонгож даатгуулан гэрээ байгуулах бүрэн эрхтэй бөгөөд Банк харин тухайн даатгалын гэрээг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

Процесс

Даатгуулах алхам

1
1
💰
Хураамжаа тооцоолох
Зээлээр авсан орон сууцны үнэлгээг оруулж төлөх хураамж тооцуулна.
2
2
📋
Мэдээлэл оруулах
Зээлдэгчийн регистр, ҮХХ улсын бүртгэлийн дугаар болон гарын утасны дугаараа оруулна.
3
3
🔐
Нэг удаагийн код болон мэдээлэл татах
Гар утсанд код ирнэ. Кодыг оруулснаар хөрөнгийн мэдээлэл автоматаар шалгагдана.
4
4
📄
Гэрээний нөхцөлтэй танилцах
Даатгалын нөхцөл, гэрээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрнө.
5
5
🏦
Төлбөр төлөх
QR код үүсэж, дурын банкаар төлбөр төлнө.
6
6
✅
Гэрээ амжилттай баталгаажих
Төлбөр төлөгдснөөр автоматаар гэрээ батлагаажин, гэрээг гар утас болон имэйлээр танд хүргэнэ.
UB Insurance app
Нөхөн төлбөр

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол гарсан үед дараах дарааллын дагуу мэдээллээ баталгаажуулж, шаардлагатай баримтыг бүрдүүлнэ.

1
Нэн даруй 7000-1234 утсаар даатгагчид мэдэгдэх;
2
Даатгагчийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах;
3
Даатгагчийн илгээсэн линкний дагуу ослын зургийг баталгаажуулах УБ даатгал app татах;
4
Даатгуулагч нь УБ даатгал app дамжуулан шаардлагатай баримтуудыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх баримтууд
  • Хохирлын үнэлгээ, зардлын баримт
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох гэрэл зураг
  • Эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт

© 2026 ULAANBAATAR CITY INSURANCE LLC. All rights reserved.