Өргөө хүртээмжтэй даатгал

Өргөө хүртээмжтэй даатгал

Нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй айл өрхөд учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн цогц даатгалын бүтээгдэхүүн.

Даатгалын хамгаалалтууд
Байгалийн
Бороо, Цасны ус гоожих, Цанталт
Усны
Сантехникийн шугамын гэмтлээс үүссэн ус алдалт
Галын
Гал түймэрт өртөх; Гал алдах
Давуу талууд
  • Даатгалын иж бүрэн хамгаалалт: Даатгуулагч өөрийн орон сууц болон бусдын орон сууцанд учруулсан хохирлоо барагдуулах боломжтой.
  • Төлбөрийн уян хатан нөхцөл: Даатгалын хураамжийг сар бүр хэсэгчлэн төлснөөр нэг удаагийн төлбөрийн ачааллыг бууруулна.
  • Онлайн үйлчилгээ: Даатгалын нөхөн төлбөрийн үйлчилгээг онлайнаар авснаар таны үнэт цагийг хэмнэнэ.
Даатгалын нөхцөлүүд

Даатгалын зүйл: Даатгуулагчийн үл хөдлөх хөрөнгө /орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө/; Даатгуулагчийн хариуцлага.

Даатгалын үнэлгээ: Даатгалын нийт үнэлгээ 3,000,000₮

  • Өөрийн орон сууц: 1,500,000₮
  • Хариуцлага: 1,500,000₮

Даатгалын хураамж: Даатгалын жилийн хураамж 30,000₮

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
  • Үл хөдлөх хөрөнгийн болон газар эзэмших гэрчилгээний эх хувь;
  • Даатгалын хураамж төлсөн баримт;
  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан акт, дүгнэлт;
  • Цахим үнэмлэхний хуулбар;
  • Шаардлагатай гэж үзвэл бусад материал.
Ямар үед нөхөн төлбөр олгохгүй вэ?
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт;
  • Зохих зөвшөөрөлгүй өөрчлөлт, урсгал засвар хийгээгүйгээс үүдсэн хохирол;
  • Орон сууцны цахилгаан, сантехникийн хийц монтажийг засвар үйлчилгээ хийх боломжийг алдагдуулснаас гарсан хохирол;
  • Даатгалын тухай хуулийн 8.5-р зүйлд заасныг зөрчсөн.
Даатгалын нөхөн төлбөр

Даатгалын зүйлд учирсан бодит хохирлыг зохих журмын дагуу тооцож, даатгалын үнэлгээнд багтаан олгоно. Маргаантай байдал үүсвэл Монгол улсын шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.

  • Даатгалын үнэлгээнд багтаан бодит хохирлын 80%-ийг олгоно;
  • Нөхөн төлбөр олгох баримт бүрэн бүрдсэнээс хойш ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөр олгоно;
  • Шаардлагатай гэж үзвэл хугацааг сунгаж болно;
  • Нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд хоног тутамд 0.5%-ийн алданги тооцно.
UB Insurance app
Нөхөн төлбөр

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол гарсан үед дараах дарааллын дагуу мэдээллээ баталгаажуулж, шаардлагатай баримтыг бүрдүүлнэ.

1
Нэн даруй 7000-1234 утсаар даатгагчид мэдэгдэх;
2
Даатгагчийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах;
3
Даатгагчийн илгээсэн линкний дагуу ослын зургийг баталгаажуулах УБ даатгал app татах;
4
Даатгуулагч нь УБ даатгал app дамжуулан шаардлагатай баримтуудыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх баримтууд
  • Хохирлын үнэлгээ, зардлын баримт
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох гэрэл зураг
  • Эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
Цахимаар даатгал авах боломжтой юу?

Тийм, та мэдээллээ ДАН систем ашиглан баталгаажуулаад даатгалаа аваарай.

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Таны даатгуулсан бүтээгдэхүүний хэлбэрээс хамаарч нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр байна. Манай нөхөн төлбөр хэсэгт зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Жолоочийн хариуцлагын даатгалд хэдэн хүн даатгуулж болох вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулиар тус гэрээнд хэдэн хүн даатгуулах боломжтой талаар хязгаарлалт тавигдаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч нарын мэдээлэл байгаа бол бүгдийг оруулж болох ба жолоочийн тоогоо хязгаарлахгүйгээр ч даатгуулах боломжтой.

© 2026 ULAANBAATAR CITY INSURANCE LLC. All rights reserved.