Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаалан үйлчлүүлэгчид учруулах хохирол, зардалыг нөхөн төлөх зорилготой даатгалын бүтээгдэхүүн.

Даатгалын хамгаалалтууд
Эрх зүйн
Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал
Эрх зүйн
Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол, зардал
Эрх зүйн
Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас, үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал
Даатгалын зүйл
  • Өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаалан үйлчлүүлэгчид учирсан хохирол.
Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээний доод хэмжээ 10,000,000₮ байх ба даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

Даатгалын хураамж
  • Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээний 0.5% байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материалууд
  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;
  • Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо болон мэргэжлийн даатгалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хорооны тодорхойлолт буюу дүгнэлт;
  • Даатгалын гэрээнд заасан шаардлагатай бусад баримт бичиг.
Ямар үед нөхөн төлбөр олгохгүй вэ?
  • Даатгалын зүйлд учирсан бодит хохирлыг зохих журмын дагуу тооцож, даатгалын үнэлгээнд багтаан олгоно. Маргаантай байдал үүсвэл Монгол улсын шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ
  • Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учруулсан хохирол;
  • Даатгуулагч нь эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учруулсан хохирол;
  • Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол;
  • Даатгалын үнэлгээнээс илүү гарсан хохирол;
  • Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн, хүчингүй болсон үедээ өмгөөллийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үүсэх хохирол;
  • Хэрэгт ач холбогдолтой бүх зүйлийг нуун дарагдуулсан, өөрөө саад хийсэн, татгалзсан, хойшлуулсан, нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол;
  • Даатгалын хураамжаа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байх үед үйлчлүүлэгчид учруулсан хохирол;
  • Даатгуулагч болон үйлчлүүлэгчдэд учирсан эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол;
  • Даатгалын гэрээний хугацаа үйлчилж эхлэхээс өмнө үүссэн мэргэжлийн алдаа дутагдлаас үүдэлтэй хохирол, түүний үр дагаврууд,
  • Даатгалын гэрээнд заасан бусад эрсдэл.
Даатгалын нөхөн төлбөр
  • Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч, даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагч өмгөөлөгчийн хөлсөнд хамаарах нөхөн төлбөрийн 50%, бусад нөхөн төлбөрийн 10%-ийг өөрөө хариуцна
  • Даатгагч үйлчлүүлэгчийн учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно. Үүнд:
  • Үйлчлүүлэгч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;
  • Үйлчлүүлэгчид учирсан хохирлын хэмжээний талаар үйлчлүүлэгч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;
  • Үйлчлүүлэгчийн учирсан хохирлын хэмжээний талаар үйлчлүүлэгч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
  • Үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэрээний журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг үйлчлүүлэгчид олгоно.
  • Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
  • Даатгалын тохиолдлын улмаас үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед хариуцлагын хэмжээгээр нөхөн төлбөрийг хязгаарлана.
  • Даатгалын тохиолдлын улмаас үүссэн шүүхийн зардлыг шүүхийн шийдвэр, өмгөөллийн үйлчилгээ авахтай холбогдуулан гарсан бусад зардлыг холбогдох баримтыг тус тус үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан, Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр даатгуулагчид олгоно.
UB Insurance app
Нөхөн төлбөр

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол гарсан үед дараах дарааллын дагуу мэдээллээ баталгаажуулж, шаардлагатай баримтыг бүрдүүлнэ.

1
Нэн даруй 7000-1234 утсаар даатгагчид мэдэгдэх;
2
Даатгагчийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах;
3
Даатгагчийн илгээсэн линкний дагуу ослын зургийг баталгаажуулах УБ даатгал app татах;
4
Даатгуулагч нь УБ даатгал app дамжуулан шаардлагатай баримтуудыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх баримтууд
  • Хохирлын үнэлгээ, зардлын баримт
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох гэрэл зураг
  • Эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
Цахимаар даатгал авах боломжтой юу?

Тийм, та мэдээллээ ДАН систем ашиглан баталгаажуулаад даатгалаа аваарай.

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Таны даатгуулсан бүтээгдэхүүний хэлбэрээс хамаарч нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр байна. Манай нөхөн төлбөр хэсэгт зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Жолоочийн хариуцлагын даатгалд хэдэн хүн даатгуулж болох вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулиар тус гэрээнд хэдэн хүн даатгуулах боломжтой талаар хязгаарлалт тавигдаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч нарын мэдээлэл байгаа бол бүгдийг оруулж болох ба жолоочийн тоогоо хязгаарлахгүйгээр ч даатгуулах боломжтой.

© 2026 ULAANBAATAR CITY INSURANCE LLC. All rights reserved.