Хөрөнгийн даатгал
Бизнесийн зориулалттай үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг гал, сантехник, цахилгаан, ус болон байгалийн эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүн.
Даатгалд хамрагдах хөрөнгө
Даатгалын зүйл
- Үл хөдлөх хөрөнгө
- Хөдлөх хөрөнгө
| № | Даатгалын хамгаалалт | Нөхөн төлбөр |
|---|---|---|
| 1 | Гал, бүх төрлийн тэсрэлт дэлбэрэлт | Даатгалын үнэлгээнд багтана |
| 2 | Сантехникийн эрсдэл | |
| 3 | Цахилгаан, эрчим хүчний хэлбэлзэл | |
| 4 | Байгалийн гамшиг /үер, усны түрэлт, аадар бороо, мөндөр, шуурга, хүчтэй салхи, аянга, цахилгаан/ | |
| 5 | Усны эрсдэл /ус, дулааны шугам хоолой хагарах, гоожих, ариутгах татуургын системийн гэмтэл, дээд доод байрнаас ус алдах, ус уур шингэнээс үүдэн барилга, тоног төхөөрөмж, бараа материал гэмтэх/ |
Даатгуулагчаас шаардах мэдээлэл
- Овог, нэр
- Эрхэлж буй үйл ажиллагаа
Нөхөн төлбөр авах материал
- Даатгалын баталгаа болон гэрээний эх хувь
- Хохирлын зүйлийг тогтоосон акт материал
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
- Хохирлын орчинг харуулсан фото зураг
- Даатгалын тухай хуулийн 8.4-т заасан материалууд
- Цахим үнэмлэхний хуулбар
Нөхөн төлбөрийн зарчим
- Даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнэлгээтэй тэнцүү буюу түүнээс их үед сэргээн засварлах зардал нь даатгалын үнэлгээний 90 хувиас дээш бол бүрэн сүйрэл гэж үзнэ.
- Бүрэн сүйрлийн үед даатгалын үнэлгээнээс элэгдлийг хассан дүнг олгоно. Хэрэв даатгалын үнэлгээ зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр олгоно.
- Хагас сүйрлийн үед даатгалын үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.
- Сэргээн засварлах боломжгүй үед ашиглаж болох эд ангийн өртгийг хасаж үлдсэн хэсгийг дээрх зарчмаар нөхөн төлнө.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө, бараа материалын шинж чанараас шалтгаалсан хохирол
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийг бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх болон ашиглуулах үед гарсан хохирол
- Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалууд
- Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал
- Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцөлүүд
Даатгалын тохиолдол гарсан үед
- 1. 7000-1234 дугаарт 72 цагийн дотор холбогдон ослын талаар мэдэгдэх
- 2. Хохирлыг багасгах арга хэмжээ авах
- 3. Нөхөн төлбөр олгоход бүрдүүлэх материалыг даатгагчид ирүүлэх

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ
Даатгалын тохиолдол гарсан үед дараах дарааллын дагуу мэдээллээ баталгаажуулж, шаардлагатай баримтыг бүрдүүлнэ.
- Хохирлын үнэлгээ, зардлын баримт
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох гэрэл зураг
- Эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
Тийм, та мэдээллээ ДАН систем ашиглан баталгаажуулаад даатгалаа аваарай.
Таны даатгуулсан бүтээгдэхүүний хэлбэрээс хамаарч нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр байна. Манай нөхөн төлбөр хэсэгт зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Жолоочийн даатгалын тухай хуулиар тус гэрээнд хэдэн хүн даатгуулах боломжтой талаар хязгаарлалт тавигдаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч нарын мэдээлэл байгаа бол бүгдийг оруулж болох ба жолоочийн тоогоо хязгаарлахгүйгээр ч даатгуулах боломжтой.