
Албан журмын даатгал нь хувь хүний сайн дурын сонголт бус, хуулиар хүлээлгэсэн үүрэг хариуцлага юм. Төрөөс нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор үүнийг хуульчлан албажуулдаг.Манай улсад мөрдөгдөж буй албан журмын даатгалын гол тулгуур нь Жолоочийн хариуцлагын даатгал юм. Энэхүү даатгалд тээврийн хэрэгсэл өмчлөгч бүр заавал хамрагдах үүрэгтэй бөгөөд зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үндсэн зорилготой.Хамгаалах эрсдэл: Жолооч та замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын тээврийн хэрэгсэл болон бие махбодод хохирол учруулсан тохиолдолд уг зардлыг даатгалын компани хариуцна.Анхаарах заалт: Энэхүү даатгал нь зөвхөн бусдад учруулсан хохирлыг барагдуулах бөгөөд таны өөрийн машины эвдрэлийг хамгаалахгүй. Харин өөрийн хөрөнгөө хамгаалахын тулд иргэд сайн дурын "Каско" даатгалыг нэмэлтээр хийлгэдэг байна.
Танд санал болгож байна
Албан журмын даатгал


