Мэдээ · Зарлал
Зарлал 2 мин унших

ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар

ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар

ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар


Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн "Улаанбаатар хотын даатгал" ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.


Тавигдах шаардлага:

  • НББ, эдийн засаг, хууль эрхзүй, банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэй эсвэл хослон эзэмшсэн, дадлага туршлагатай;
  • Банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас дээш жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай;
  • Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуй нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна тус компанитай бизнесийн гэрээт холбоогүй, ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл СЗХ-нд гаргаагүй;
  • Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
  • Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;
  • Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;
  • Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
  • Төрийн үйлчилгээнээс бусад төрийн үйлчилгээ хашдаггүй;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.


Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

  • Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байгаагүй;
  • Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байгаагүй.


Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  • Анкет;
  • Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
  • Боловсролын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Цээж зураг;
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.


Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Хүсэлтийг 2026 оны 12-р сарын 10-ны өдрийг хүртэл "Улаанбаатар хотын даатгал" ХХК-ийн байранд хүлээн авах бөгөөд khaliunaa@ubdaatgal.mn хаягруу хуулбарыг илгээнэ. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэрлэнэ.


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 хороо, Ж.Самбуугийн гудамж-24, M Plaza оффис, 500 тоот


Утас: 70001234

Энэ мэдээг хуваалцах

Facebook X

© 2026 ULAANBAATAR CITY INSURANCE LLC. All rights reserved.